Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган

Тухлан Саатна уу.

Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү
"MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?

Налайхаа Google-дсэн нь

Хэдхэн жилийн өмнө хайгаад олддоггүй байсан Налайхын тухай мэдээлэл интернетэд 1,240,000-аараа олдлоо. Харин эдгээр нь давхардсан тоогоороо бөгөөд ихэнхи нь нэр дурдах төдий чанаргүй мэдээлэл байх аж. Гэхдээ зөвхөн Монгол хэл дээр хайхад шүү дээ. Ихэнхи нь Үндэсний мэдээллийн сайтуудын архиваас олдох бөгөөд осол, уурхай, ядуурал, архидалт, газар байр зарна гэсэн зарлал мөн Тэрэлж, аялал зуулчлал гэсэн сэдвүүдийг хөндсөн байх ба цөөхөн хэдэн албаны сайт ч гарч ирж байх юм. Засаг даргын ажлын тайлан, тушаал, сурталчилгаанаас бусдаар та олоод уншчих юм гарахгүй дээ. Үнэндээ ч тийм мэдээлэл бичээд, уншаад байх шаардлага одоогоор барагтай л байхгүй (байсан ч хэвшээгүй). Зарим нэг залуучууд идэвхитэй блог хөтөлж байгаа нь магтууштай. Гэхдээ Ямар "Налайх хот мөн, биш..." гэсэн хэрүүлд оролцолтой биш дээ. Уг нь сайхан л ажил зорьж хийж байна лээ. Олон сайхан зураг ч тависан байна харин албаных, амьных нь ялгагдахгүй хэцүүхэн л болхоос бус. Хэрэв та блог хуудас нэмэх гэж байгаа бол энэ заагыг сайн тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд та нартаа амжилт хүсэе.

Харин Англи хэл дээр хайхад өөр шүү. Чанартай мэдээллийн ихэнхи хувь нь Дэлхийн Зөн байгууллагын албаны сайт, холбоосууд мөн Налайхын хүүхдүүдийг ивээн тэтгэдэг ДЗ-н спонсоруудын блог, сэтгэгдэл байх ба Монголын тухай багахан ч болов мэдээлэл өгчихсөн байдаг. Бас нэг эзлэх хувь нь дайран өнгөрсөн жуулчдын тэмдэглэл, зураг байх аж. Үүнд мормон сүмийн (энэ нь буруу урсгал) гадаад элдэрүүдийг хамруулаад шүү дээ. Гэхдээ эдгээр сайт, блогуудад дүгнэлт хийх гэж зорьсонгүй. Харин энэ орон зайг яаж дүүргэх вэ гэж л бодож байна.

За тэгэхээр Google-ээр тиймэрхүү. Харин эцэст нь нэг асуулт байна.
Юу биднийг Налайхчууд болгоод байгаа юм бэ? Бидний хадгалах эрхэм зүйл маань, тэр онцлог зүйл юу вэ? Энэ нь уурхай гэж үү? Үгүй ээ, уурхай зөвхөн Налайхыг бий болгосон. Харин бидний бий болгосон тэр Налайх хаана байна? Энд хариултаа өгөхөө түр азная, харин та юу гэж хэлэх вэ?.

Д. Батбаяр

1 сэтгэгдэл:

Anonymous said...

сайн уу. би Налайх дүүргийнхээ байрзүйн зургийг харах гэсэн чинь тийм зураг интернетээс олдохгүй юм. бусад дүүргүүд хороодын байрзүйн зурагтай байтал манай дүүрэг тийм зураг байтугай зүгээр л сансраас аваад хийчихсэн олигтой зураг алга. Газрын албаныхан ер нь тиймхэн зураг хийчихэж чадахгүй байгаа юм байхдаа өөрийн сайтдаа. би дүүргийнхээ хороодын байршлын зураг хайгаад бүтэн 4 цаг интернетээр хэслээ байхгүй шүү.

Post a Comment

 
"Налайх Өөрчлөлт" ИЧ. Design by Wpthemedesigner. Converted To Blogger Template By Anshul Tested by Blogger Templates.