Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган

Тухлан Саатна уу.

Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү
"MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?

Би Христэд итгэгч гэдгээ бахархалтай зарлаж байна.


Би Христэд итгэгч гэдгээрээ бахархдаг. Үүнийгээ зарлахдаа ч бахархалтай байна. Тэр тусмаа энэ өдөр, өнөөдөр танд хэлэхдээ тун их бахдалтай байна. Христэч байх нь сайхан хэрэг, тунхаглаж хуваалцахаар гайхалтай зүйл.
Бид бүгд л ямар нэгэн зүйлээр бахархаж байсан, 10 жилд байхдаа авсан дүнгээрээ бахархах, тэгээд болоогүй сайрхах явдал ч энүүхэнд. Гэхдээ "багын явдал хөөрхөн шүү" болоод л дуусдаг. Тоглоод хожсоноо таарах болгондоо дурсана..., агнасан ангаа хэдэн жил ярина..., дотроо бодно, зүүдлэж хононо. Дурлахаараа дурсамжаараа бахдана, хожим хойно нь шоглоом болно.
Ер нь хүн бүр л ямар нэгэн эсвэл нэлээд хэдэн зүйлээр ч бахархаж явдаг, ааваараа эсвэл ээжээрээ бахархах явдал маш элбэг. Нэгэн бяцхан охиноос сурвалжлагч "Хэн чиний баатар вэ?" гэж асуухад эргэлзэх зүйлгүй "Миний аав" гэж хариулж байгааг барууны сувгаар үзээд би тэр аав нь юм шиг л догдолж билээ. За цаашлаад би Монголоороо бахархдаг, Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Хэдий эх орон маань өнөөдөр бидний хүссэн шиг хөгжөөгүй ч, хахир хүйтэн цаг ууртай ч, засаг захиргаа нь замбараагүй ч би Монголдоо хайртай, Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Туулж бараагүй нутгаараа бахархдаг, ухаж сэндийчсэн уурхайгаараа ч бахархана, яагаад гэвэл тэр уурхай л биднийг дулаацуулж ирлээ. Тэгээд ч би уурхайчны хүү, би Налайхынх.
Миний аав уурхайчин, Налайхын эгэл нэгэн иргэн ааваараа би бахархдаг. Намайг төрөхөд аав маань грүпт гарсан байсан. Би түүнийг уурхайд аваарт орж грүп тогтоолгосон гэдгийг багаасаа л мэднэ. Харин хожим нь орос хэл дээрх шүүхийн тогтоолын бүрэн эхийг нь харж байхдаа (гүйцэд ойлгоогүй л дээ) зарим нэг учир зүйг нь ойлгоод тэр үеэс илүү эмзэглэн харах болсон. Уур ч хүрдэг байлаа, аавдаа ч, бас буруутан этгээдэд ч. Энэ бол Налайхын олон айл, гэр бүлүүдийн хувьд байдаг ижил төстэй асуудал. Эцсийн дүнд бид аавуудаараа бахархдаг. Ардын сайхан хэлц үгэнд "Сэгсгэр ч гэсэн ээж минь, Сиймхий ч гэсэн гэр минь" гэж бий. Энэ нь угтаа бидний хаана хамаатай, хэнд уяатайг маань хэлсэн хэрэг гэж би ойлгодог. Хаана ч байсан нутаг шиг маань сайхан газар үгүй. Харь нутгийн сайханд биш сиймхий гэрийнхээ хаяаг санасан хүнийг гадныхан ойлгодоггүй л дээ. Гадаадад сурдаг нэг найз маань ангийхантайгаа "хэрэв чамд хангалттай мөнгө байна гэж бодъё. Тэгвэл чи хамгийн түрүүнд хаашаа явах вэ?" гэсэн сэдвээр ярилцаж л дээ. Хүн бүр сайхан сайхан юм ярилаад л..., зарим нэг нь сансарт хүртэл нисээд л... Харин мань эр "Би Монгол уруугаа л явмаар байна" гэж хэлээд баахан алмайруулсан гэсэн. "Үнэхээр үнэн, би одоо хүртэл Монголыхоо сайхан орноор аялж дуусаагүй, очиж үзээгүй олон сайхан нутаг бий" гэж чин сэтгэлээсээ уулга алдахыг нь харсан ангийхан нь юу бодсоныг мэдэхгүй. Гэхдээ л гайхсан нь лавтай.
Бахархал гэдэг бол заавал байх зүйл. Хүн бүрт бахархал байх ч ёстой. Эс бөгөөс бид өөрийгөө цэгнэх мөн өрөөлийг үнэлэх нэг хэмжүүрийг алдахад хүрнэ. Бахархах, бардамнах гэдгийг хэн ч зааж өгдөггүй, энэ бол угаасаа хүнээс салшгүй зүйл. Энэ нь үүрдийн зүйл ч биш. Харин юугаар бахархах вэ гэдэг бол хүнээс, өөрөөс нь хамаарах асуудал. Таны юугаар бахархаж, бардамнан ярьж байгаа тань таны хэн болохыг илчилж байдаг. Тэгэхээр өөрийгөө шалгаарай, таны бахархал юу вэ?
Одоогоос сарын өмнө Латин Америкийн дуучин Рики Мартин "Би эгэл жирийн гомосекс эр, үүнийгээ зарлахдаа бахархалтай байна" гэж дэлхийгээр нэг хашхирч, олныг цочоож билээ. Энэ бол буруу бахархал, дагаж болшгүй жишээ. Харин би өөр зүйлээр бахархдаг. Би Христэд итгэгч гэдгээрээ бахархдаг. Үүнийгээ зарлахдаа ч бахархалтай байна. Тэр тусмаа энэ өдөр, өнөөдөр танд хэлэхдээ тун их бахдалтай байна. Христэч байх нь сайхан хэрэг, тунхаглаж хуваалцахаар гайхалтай зүйл. Ажилдаа ч, сургуульдаа ч хуваалцаж ярих гайхалтай явдал. Учир нь би өөрөөрөө биш Бурханаар, хэрхэн амьдарч байгаагаараа биш харин бидний төлөө өөрийгөө зольсон Есүс Христээр бахархдаг. Урам хугаралгүй бат зогсож, өөрийгөө өөлөхөө больж, харин танд буй энэ сайхан мэдээ, бахархалыг тунхаглан хуваалцаарай. Бид Есүсээс ичдэггүй, учир нь бид хэнд итгэснээ мэддэг. Есүс бидэнд хариуцуулсан зүйлээ эцэс хүртэл нь хамгаалах хүчтэйг бид мэддэг бас итгэдэг (Библи: 2 Тим 1:12).

Д. Батбаяр

3 сэтгэгдэл:

Miga said...

Ecvc Xristed itgej, gerchilj amidrana gedeg mash saihan bas ih hariutslagatai.

jesusenkh said...

GOD bless YOU. Би бас Есүсээр бахархдаг чамаар бахархаж байна. JESUS loves YOU.

Anonymous said...

God bless you :-)

Post a Comment

 
"Налайх Өөрчлөлт" ИЧ. Design by Wpthemedesigner. Converted To Blogger Template By Anshul Tested by Blogger Templates.