Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган

Тухлан Саатна уу.

Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү
"MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?

Шинэ оны мэнд хүргэе.


Дөнгөж он солигдлоо, (мэдээж сарын өмнө л дөө, харин хуучин хуудаснаасаа нүүлгэн тавьсан юм аа) шинэ хуанли сөхөгдөж хүн бүр л өөрийнхөөрөө харж, ерөөж, бодож, хүсэж бүр зарим нь бичиж байгаа яг энэ мөчид та бүхэндээ Эзэн Есүсийн ерөөл, ивээлийг хүсэн ерөөе. Гарч буй шинэ ондоо урам зоригтой байж, Эзэн Есүсийн дотор ялалт, өөрчлөлт, дэвшилээр дүүрэн алхацгаая. Шинэ гэдэг нь бидний энэ хуанли хуучирч хуудсаа эргүүлж байгааг л хэлэхээс бус бидний өнөөдрийг хүртэлх бүтээн байгуулсан, бодож санасан, алдаж унасан нь бүгд л өнөөдрийн бидний нийгэмийн төлөвшил болон Христ доторхи хүнийг маань бүрдүүлж буй билээ. Дөнгөж өнгөрч буй 2009 он ч бас олон зүйлийг бидэнд үлдээгээд хоцорлоо. Харин өмнөх замдаа хэрхэн алхах маань өчигдөрийн адил өмнө маань хэвээрээ л бий.
Тиймээс хайртай ах дүүс минь! Энэхүү 2010 он бидний хувьд Эзэн доторх шинэ ялалт, шинэ өөрчлөлтийн жил байхын төлөө хамтдаа залбирцгаая.
"Дээр алдар нь Бурханд байх болтугай, доор газар амар тайван нь түүний хүмүүстэй хамт байх болтугай."


Шинэ Оны Мэнд Хүргэе!

Д. Батбаяр

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Sain uu?

Post a Comment

 
"Налайх Өөрчлөлт" ИЧ. Design by Wpthemedesigner. Converted To Blogger Template By Anshul Tested by Blogger Templates.