Хаана амьдрах хамгийн сайхан бэ? Энэ асуултанд жил бүр "Economist Intelligence Unit" байгууллага өөрийн эрхлэн явуулдаг "Дэлхийн Хамгийн Амьдрууштай (liveable) Хот"-ыг шалгаруулдаг санал асуулга, судалгаагаараа хариулдаг уламжлалтай. Энэхүү судалгаа нь дэлхийн 140 хотыг хооронд нь аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засгийн болон нийгмийн тогтвортой байдал, соёл, боловсрол, хүрээлэн буй орчин, эдгээрийн зохидлогоо зэрэг 30-н асуудлуудыг хөндөн шалгаруулсан ба аль улсын аль хот дэлхийн хамгийн амьдрууштай хот вэ гэдгийг оновчтой тогтоодгоорой алдартай.
Энэхүү судалгааны топ 10 хотуудын 7 нь Канад, Австрали улсын хотууд эзэлсэн байх ба "Хамгийн Амьдрууштай Хот"-оор Канадын баруун эргийн, яг одоо "Өвлийн Олимп" болж буй Ванкүвэр (Vancouver) хот нийт 98 оноогоор тэргүүлсэнээр Топ 1 байраа хадгалж үлджээ.
Сонирхуулахад: Хөл Бөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулагч хот Johannesburg (Өмнөд Африк) 92-т жагссан байх ба үүнд нь гэмт хэргийн гаралт нь сөргөөг нөлөөлсөнөөс тэр гэнэ. Харин алдарт New York 56-д, London 54-д Los Angeles 47-д жагссан байна.
Хамгийн муу, амьдрах нэн хүндрэлтэй хотоор Зимбабе (Zimbabwe) улсын нийслэл Хараре (Harare) 37.5 оноогоор хоцорсон байна.
Топ 10 хотыг жагсаавал:
1. Vancouver,Канад
2. Vienna, Австри
3. Melbourne, Aвстрали
4. Toronto, Канад
5. Calgary, Канад
6. Helsinki, Финланд
7. Sydney, Aвстрали
8. Perth, Австрали
9. Adelaide, Aвстрали
10. Auckland, Шинэ Зеланд
Доод үзүүлэлт бүхий 10 хот:
1. Harare, Зимбабе
2. Dhaka , Бангладеш
3. Algiers , Aлжир
4. Port Moresby, Папуа Шинэ Гвине
5. Lagos, Нигери
6. Karachi, Пакистан
7. Douala, Камерүн
8. Kathmandu, Непал
9. Colombo, Шри Ланка
10. Dakar, Сэнэгал
Юутай ч манай Налайх (хэхэ), Улаанбаатар дээдэд нь багтаагүй ч доодод нь ч ашгүй багтсангүй. За тэгээд энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү, түрүүгээ байг гэхэд дэвших болтугай.
Эх сурвалж: yahoo news
Д. Батбаяр
Д. Батбаяр
0 сэтгэгдэл:
Post a Comment