Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган

Тухлан Саатна уу.

Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү
"MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?

Би Христэд итгэгч гэдгээ бахархалтай зарлаж байна.


Би Христэд итгэгч гэдгээрээ бахархдаг. Үүнийгээ зарлахдаа ч бахархалтай байна. Тэр тусмаа энэ өдөр, өнөөдөр танд хэлэхдээ тун их бахдалтай байна. Христэч байх нь сайхан хэрэг, тунхаглаж хуваалцахаар гайхалтай зүйл.
Бид бүгд л ямар нэгэн зүйлээр бахархаж байсан, 10 жилд байхдаа авсан дүнгээрээ бахархах, тэгээд болоогүй сайрхах явдал ч энүүхэнд. Гэхдээ "багын явдал хөөрхөн шүү" болоод л дуусдаг. Тоглоод хожсоноо таарах болгондоо дурсана..., агнасан ангаа хэдэн жил ярина..., дотроо бодно, зүүдлэж хононо. Дурлахаараа дурсамжаараа бахдана, хожим хойно нь шоглоом болно.
Ер нь хүн бүр л ямар нэгэн эсвэл нэлээд хэдэн зүйлээр ч бахархаж явдаг, ааваараа эсвэл ээжээрээ бахархах явдал маш элбэг. Нэгэн бяцхан охиноос сурвалжлагч "Хэн чиний баатар вэ?" гэж асуухад эргэлзэх зүйлгүй "Миний аав" гэж хариулж байгааг барууны сувгаар үзээд би тэр аав нь юм шиг л догдолж билээ. За цаашлаад би Монголоороо бахархдаг, Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Хэдий эх орон маань өнөөдөр бидний хүссэн шиг хөгжөөгүй ч, хахир хүйтэн цаг ууртай ч, засаг захиргаа нь замбараагүй ч би Монголдоо хайртай, Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Туулж бараагүй нутгаараа бахархдаг, ухаж сэндийчсэн уурхайгаараа ч бахархана, яагаад гэвэл тэр уурхай л биднийг дулаацуулж ирлээ. Тэгээд ч би уурхайчны хүү, би Налайхынх.
Миний аав уурхайчин, Налайхын эгэл нэгэн иргэн ааваараа би бахархдаг. Намайг төрөхөд аав маань грүпт гарсан байсан. Би түүнийг уурхайд аваарт орж грүп тогтоолгосон гэдгийг багаасаа л мэднэ. Харин хожим нь орос хэл дээрх шүүхийн тогтоолын бүрэн эхийг нь харж байхдаа (гүйцэд ойлгоогүй л дээ) зарим нэг учир зүйг нь ойлгоод тэр үеэс илүү эмзэглэн харах болсон. Уур ч хүрдэг байлаа, аавдаа ч, бас буруутан этгээдэд ч. Энэ бол Налайхын олон айл, гэр бүлүүдийн хувьд байдаг ижил төстэй асуудал. Эцсийн дүнд бид аавуудаараа бахархдаг. Ардын сайхан хэлц үгэнд "Сэгсгэр ч гэсэн ээж минь, Сиймхий ч гэсэн гэр минь" гэж бий. Энэ нь угтаа бидний хаана хамаатай, хэнд уяатайг маань хэлсэн хэрэг гэж би ойлгодог. Хаана ч байсан нутаг шиг маань сайхан газар үгүй. Харь нутгийн сайханд биш сиймхий гэрийнхээ хаяаг санасан хүнийг гадныхан ойлгодоггүй л дээ. Гадаадад сурдаг нэг найз маань ангийхантайгаа "хэрэв чамд хангалттай мөнгө байна гэж бодъё. Тэгвэл чи хамгийн түрүүнд хаашаа явах вэ?" гэсэн сэдвээр ярилцаж л дээ. Хүн бүр сайхан сайхан юм ярилаад л..., зарим нэг нь сансарт хүртэл нисээд л... Харин мань эр "Би Монгол уруугаа л явмаар байна" гэж хэлээд баахан алмайруулсан гэсэн. "Үнэхээр үнэн, би одоо хүртэл Монголыхоо сайхан орноор аялж дуусаагүй, очиж үзээгүй олон сайхан нутаг бий" гэж чин сэтгэлээсээ уулга алдахыг нь харсан ангийхан нь юу бодсоныг мэдэхгүй. Гэхдээ л гайхсан нь лавтай.
Бахархал гэдэг бол заавал байх зүйл. Хүн бүрт бахархал байх ч ёстой. Эс бөгөөс бид өөрийгөө цэгнэх мөн өрөөлийг үнэлэх нэг хэмжүүрийг алдахад хүрнэ. Бахархах, бардамнах гэдгийг хэн ч зааж өгдөггүй, энэ бол угаасаа хүнээс салшгүй зүйл. Энэ нь үүрдийн зүйл ч биш. Харин юугаар бахархах вэ гэдэг бол хүнээс, өөрөөс нь хамаарах асуудал. Таны юугаар бахархаж, бардамнан ярьж байгаа тань таны хэн болохыг илчилж байдаг. Тэгэхээр өөрийгөө шалгаарай, таны бахархал юу вэ?
Одоогоос сарын өмнө Латин Америкийн дуучин Рики Мартин "Би эгэл жирийн гомосекс эр, үүнийгээ зарлахдаа бахархалтай байна" гэж дэлхийгээр нэг хашхирч, олныг цочоож билээ. Энэ бол буруу бахархал, дагаж болшгүй жишээ. Харин би өөр зүйлээр бахархдаг. Би Христэд итгэгч гэдгээрээ бахархдаг. Үүнийгээ зарлахдаа ч бахархалтай байна. Тэр тусмаа энэ өдөр, өнөөдөр танд хэлэхдээ тун их бахдалтай байна. Христэч байх нь сайхан хэрэг, тунхаглаж хуваалцахаар гайхалтай зүйл. Ажилдаа ч, сургуульдаа ч хуваалцаж ярих гайхалтай явдал. Учир нь би өөрөөрөө биш Бурханаар, хэрхэн амьдарч байгаагаараа биш харин бидний төлөө өөрийгөө зольсон Есүс Христээр бахархдаг. Урам хугаралгүй бат зогсож, өөрийгөө өөлөхөө больж, харин танд буй энэ сайхан мэдээ, бахархалыг тунхаглан хуваалцаарай. Бид Есүсээс ичдэггүй, учир нь бид хэнд итгэснээ мэддэг. Есүс бидэнд хариуцуулсан зүйлээ эцэс хүртэл нь хамгаалах хүчтэйг бид мэддэг бас итгэдэг (Библи: 2 Тим 1:12).

Д. Батбаяр

Налайхаа Google-дсэн нь

Хэдхэн жилийн өмнө хайгаад олддоггүй байсан Налайхын тухай мэдээлэл интернетэд 1,240,000-аараа олдлоо. Харин эдгээр нь давхардсан тоогоороо бөгөөд ихэнхи нь нэр дурдах төдий чанаргүй мэдээлэл байх аж. Гэхдээ зөвхөн Монгол хэл дээр хайхад шүү дээ. Ихэнхи нь Үндэсний мэдээллийн сайтуудын архиваас олдох бөгөөд осол, уурхай, ядуурал, архидалт, газар байр зарна гэсэн зарлал мөн Тэрэлж, аялал зуулчлал гэсэн сэдвүүдийг хөндсөн байх ба цөөхөн хэдэн албаны сайт ч гарч ирж байх юм. Засаг даргын ажлын тайлан, тушаал, сурталчилгаанаас бусдаар та олоод уншчих юм гарахгүй дээ. Үнэндээ ч тийм мэдээлэл бичээд, уншаад байх шаардлага одоогоор барагтай л байхгүй (байсан ч хэвшээгүй). Зарим нэг залуучууд идэвхитэй блог хөтөлж байгаа нь магтууштай. Гэхдээ Ямар "Налайх хот мөн, биш..." гэсэн хэрүүлд оролцолтой биш дээ. Уг нь сайхан л ажил зорьж хийж байна лээ. Олон сайхан зураг ч тависан байна харин албаных, амьных нь ялгагдахгүй хэцүүхэн л болхоос бус. Хэрэв та блог хуудас нэмэх гэж байгаа бол энэ заагыг сайн тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд та нартаа амжилт хүсэе.
Харин Англи хэл дээр хайхад өөр шүү. Чанартай мэдээллийн ихэнхи хувь нь Дэлхийн Зөн байгууллагын албаны сайт, холбоосууд мөн Налайхын хүүхдүүдийг ивээн тэтгэдэг ДЗ-н спонсоруудын блог, сэтгэгдэл байх ба Монголын тухай багахан ч болов мэдээлэл өгчихсөн байдаг. Бас нэг эзлэх хувь нь дайран өнгөрсөн жуулчдын тэмдэглэл, зураг байх аж. Үүнд мормон сүмийн (энэ нь буруу урсгал) гадаад элдэрүүдийг хамруулаад шүү дээ. Гэхдээ эдгээр сайт, блогуудад дүгнэлт хийх гэж зорьсонгүй. Харин энэ орон зайг яаж дүүргэх вэ гэж л бодож байна.

За тэгэхээр Google-ээр тиймэрхүү. Харин эцэст нь нэг асуулт байна.
Юу биднийг Налайхчууд болгоод байгаа юм бэ? Бидний хадгалах эрхэм зүйл маань, тэр онцлог зүйл юу вэ? Энэ нь уурхай гэж үү? Үгүй ээ, уурхай зөвхөн Налайхыг бий болгосон. Харин бидний бий болгосон тэр Налайх хаана байна? Энд хариултаа өгөхөө түр азная, харин та юу гэж хэлэх вэ?.

Д. Батбаяр

Дэлхийн Хамгийн Амьдрууштай Хот


Хаана амьдрах хамгийн сайхан бэ? Энэ асуултанд жил бүр "Economist Intelligence Unit" байгууллага өөрийн эрхлэн явуулдаг "Дэлхийн Хамгийн Амьдрууштай (liveable) Хот"-ыг шалгаруулдаг санал асуулга, судалгаагаараа хариулдаг уламжлалтай. Энэхүү судалгаа нь дэлхийн 140 хотыг хооронд нь  аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засгийн болон нийгмийн тогтвортой байдал, соёл, боловсрол, хүрээлэн буй орчин, эдгээрийн зохидлогоо зэрэг 30-н асуудлуудыг хөндөн шалгаруулсан ба аль улсын аль хот дэлхийн хамгийн амьдрууштай хот вэ гэдгийг оновчтой тогтоодгоорой алдартай.
Энэхүү судалгааны топ 10 хотуудын 7 нь Канад, Австрали улсын хотууд эзэлсэн байх ба "Хамгийн Амьдрууштай Хот"-оор Канадын баруун эргийн, яг одоо "Өвлийн Олимп" болж буй Ванкүвэр (Vancouver) хот нийт 98 оноогоор тэргүүлсэнээр Топ 1 байраа хадгалж үлджээ.
Сонирхуулахад: Хөл Бөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулагч хот Johannesburg (Өмнөд Африк) 92-т жагссан байх ба үүнд нь гэмт хэргийн гаралт нь сөргөөг нөлөөлсөнөөс тэр гэнэ. Харин алдарт New York 56-д, London 54-д Los Angeles 47-д жагссан байна.
Хамгийн муу, амьдрах нэн хүндрэлтэй хотоор Зимбабе (Zimbabwe) улсын нийслэл Хараре (Harare) 37.5 оноогоор хоцорсон байна.

Топ 10 хотыг жагсаавал:

1. Vancouver,Канад
2. Vienna, Австри
3. Melbourne, Aвстрали
4. Toronto, Канад
5. Calgary, Канад
6. Helsinki, Финланд
7. Sydney, Aвстрали
8. Perth, Австрали
9. Adelaide, Aвстрали
10. Auckland, Шинэ Зеланд

Доод үзүүлэлт бүхий 10 хот:
1. Harare, Зимбабе
2. Dhaka , Бангладеш
3. Algiers , Aлжир
4. Port Moresby, Папуа Шинэ Гвине
5. Lagos, Нигери
6. Karachi, Пакистан
7. Douala, Камерүн
8. Kathmandu, Непал
9. Colombo, Шри Ланка
10. Dakar, Сэнэгал

Юутай ч манай Налайх (хэхэ), Улаанбаатар дээдэд нь багтаагүй ч доодод нь ч ашгүй багтсангүй. За тэгээд энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү, түрүүгээ байг гэхэд дэвших болтугай.


Эх сурвалж: yahoo news
Д. Батбаяр

Би Гэртээ

"Би гэртээ" Энэ дуун дээр цуглааны маань хэсэг залуучууд клип хийжээ. Үндсэн агууллага нь албан ёсны клипийг нь дагасан ч гэлээ асуудлыг нь өөрчлөөд илүү хөнгөн бас залуусын дунд түгээмэл нэгэн асуудлаар орлуулсан байх аж. Энэхүү клипийг нь та бүхэнд хүргэе, хөгжилтэй болсон байна лээ. Сонирхоорой.

Дараагых нь клип нь "Чамайгаа Бодон бодсоор...".
Өнгөрсөн онд цуглаанд маань олон хурим найр дэгдэж, харин одоо залуу эцэг эхчүүд олширч нэг хэсэг бага залуугаараа дуудагдаж байсан хүүхдүүд одоо өрх гэрээ толгойлсон сайхан залуучууд болцгоож дээ. Яагаад энэ дууг сонгсоныг нь одоо ойлгож байна уу? Энэ бүхний төлөө Бурханд (Christian) талархаж байна. Харин "гэрлэж амжаагүй л явна"-чууд маань би л хоцорлоо гэж битгий хий гишгээрэй.
"Хөхөө гэрлэх дөхлөө"
Хөл нь хөнгөдөөд болдоггүй ээ
Хөөрхөн охин хараад
Хөшиж орхисныг нь хараач

гээд л ах эгч нар маань баярлах ч гэлээ гэнэт, гэнэт цунамидаад унах вий гэж битүүхэндээ бодож байгаа л байх энүүхэндээ гэхэд...


Харин эдгээр 2 дуу 2 чухал сургамжыг бидэнд өгч буйг хөндөхгүй байж болохгүй нь.
Мэдээж чамайгаа (чамайг биш ээ ханийгаа) бодсоор байгаад гэрлүүгээ яаран харин шүү дээ. Тэгэхээр гэрлүүгээ яараарай, хань даа үнэнч байгаарай гэж эдгээр дуу биднийг уриалж байна. Шинэхэн гэр бүлүүд маань яарч л байгаа байх.
Библи бидэнд "ͺõð¿¿ä ýý, Õðèñò ÷óóëãàíûã õàéðëààä ò¿¿íèé òºëºº ªºðèé㺺 ºãñíèé àäèë ýõíýð¿¿äýý õàéðëà." (Эфэс 5:25) гэж тушаасан. Эхнэрт хандаж "Ýõíýð¿¿ä ýý, Ýçýíä çàõèðàãääàã øèã íºõð¿¿ääýý çàõèðàãä. " (22) Есүс энд салангад байр суурь, ангилагдсан тушаал өгөөгүй ээ. Бодоод үз л дээ, Есүс хэрхсэн бэ? Тэр аль тушаалыг нь дагав, тэгээд хэрхэн бидний мөнх аврал бүрдэж чуулган Христийн эрхтэнүүд (салашгүй, нэгдмэл гэсэн үг л дээ) болов? Христ гэр бүлийг чуулган болон Өөртэйгээ бас жишсэн төдийгүй Тэрээр хайрлаж амиа өгсөн мөн Эцэгт, Бурханд дуулгавартай байснаар энэхүү төлөвлөгөө биелэсэн. Тэгэхээр бид шинэ хуучин бүх гэр бүлүүд, нөхрүүд, энхэрүүд хайрлахгүйгээр дагаж чадахгүй. Дагахгүйгээр хайрлаж чадахгүй тул хайраа, гэр бүл үр хүүхдээ хамгаалж Бурханлаг, тэр сайхан гэр бүлийг байгуулцгаая. Чи залуудаж, та хөгшдөхгүй. Түүнийгээ бодон бодсоор, гэрлүүгээ яараарай.
Нөгөөтэйгүүр эдгээр дуутай холбогдуулан бид Тэнгэрийн Хаанчлалыг санаж болох юм. Харин праллел утгаараа (шууд биш шүү жишиж үзвэл) Чуулган Христийн гэргий, харин Тэнгэрийн Хаанчлал бол тэр хүсэн хүлээсэн гэр маань билээ. "Ýíý íóóö áîë àãóó áèëýý. Ãýâ÷ áè Õðèñò áîëîí ÷óóëãàíû òóõàé õýëæ áàéíà." (32).



Д. Батбаяр

Налайхын далайчин


Монгол олон далайчинтай харин Налайх далайчинтай гэвэл хүмүүс гайхаж магадгүй юм. Гэхдээ анхных нь хэн бэ гэдгийг нь мэдэхгүй л дээ харин бидний таньдаг нэг Налайхчин маань "далайчин" болж тэгээд бүр дэлхийн хамгийн хөгшин (Титаникын найз), 1914 оноос хөвж эхэлсэн алдарт MV Doulos хөлөг онгоцоор аялан үндэстэнүүдэд үйлчилж байгаад ирсэн билээ. Далайчин-г маань Оогий (Отгонцэцэг) гэдэг. Оогий маань бидэнд алдарт MV Doulos хөлгийг танилцуулж байна.

MV Doulos бол Христэч үйлчлэлийн хөлөг онгоц. Сүүлийн 32 жил тасралтгүй Бурханы хайрыг түгээн, үндэстэнүүдэд үйлчилсэн ба дөнгөж сар гаруйн өмнө Сингапурт ирж зодог тайллаа. За тэгээд дараа далайчинтайгаа таарвал баяр хүргээрэй, их ажил амжуулсан юм шүү.
Оогий чамайг Бурхан ивээг. Дараа сонин сайхнаасаа хуваалцаарай.


Д. Батбаяр

Шинэ оны мэнд хүргэе.


Дөнгөж он солигдлоо, (мэдээж сарын өмнө л дөө, харин хуучин хуудаснаасаа нүүлгэн тавьсан юм аа) шинэ хуанли сөхөгдөж хүн бүр л өөрийнхөөрөө харж, ерөөж, бодож, хүсэж бүр зарим нь бичиж байгаа яг энэ мөчид та бүхэндээ Эзэн Есүсийн ерөөл, ивээлийг хүсэн ерөөе. Гарч буй шинэ ондоо урам зоригтой байж, Эзэн Есүсийн дотор ялалт, өөрчлөлт, дэвшилээр дүүрэн алхацгаая. Шинэ гэдэг нь бидний энэ хуанли хуучирч хуудсаа эргүүлж байгааг л хэлэхээс бус бидний өнөөдрийг хүртэлх бүтээн байгуулсан, бодож санасан, алдаж унасан нь бүгд л өнөөдрийн бидний нийгэмийн төлөвшил болон Христ доторхи хүнийг маань бүрдүүлж буй билээ. Дөнгөж өнгөрч буй 2009 он ч бас олон зүйлийг бидэнд үлдээгээд хоцорлоо. Харин өмнөх замдаа хэрхэн алхах маань өчигдөрийн адил өмнө маань хэвээрээ л бий.
Тиймээс хайртай ах дүүс минь! Энэхүү 2010 он бидний хувьд Эзэн доторх шинэ ялалт, шинэ өөрчлөлтийн жил байхын төлөө хамтдаа залбирцгаая.
"Дээр алдар нь Бурханд байх болтугай, доор газар амар тайван нь түүний хүмүүстэй хамт байх болтугай."


Шинэ Оны Мэнд Хүргэе!

Д. Батбаяр

Тавтай Морилно уу!

Бид таныг Чуулганаар маань айлчилан ирж саатахыг урьж байна. Та чөлөөтэйгээр бидэнтэй санал бодлоо хуваалцаж болох ба энэхүү цахим хуудасд үлдээж ч болох юм. Хэрэв та хараахан Налайх Чуулганы гишүүн биш бол бид танийг Чуулганыхаа уулзалт цуглаануудад хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн та Чуулганы nalaikhchurch@gmail.com хаягаар ч холбогдож болно.
Та манай Чуулганд хамрагдсанаар Есүс Христ болон Библийн Үнэний тухай мэдэж чадах ба та болон таны гэр бүлд бид Христийн хайр, сайн мэдээг хуваалцахдаа баяртай байх болно.

Бид, бүгдийн дээр ганц Бурхан байдаг ба Тэрээр Есүс Христ буюу орчлон ертөнц хийгээд түүнд хамаарах бүхнийг бүтээсэн Бүтээгч Бурхан гэдгийг Библээр дамжуулан таньж ойлгосон.

Бид та болон таны гэр бүлд энэхүү сайн мэдээг хуваалцахдаа баяртай байх болно. Таны төлөө бид мөн Бүтээгч Бурханд залбирч байна.

Таныг хүндэтгэсэн,

Чуулганы Пасторын Баг.
 
"Налайх Өөрчлөлт" ИЧ. Design by Wpthemedesigner. Converted To Blogger Template By Anshul Tested by Blogger Templates.