Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган

Тухлан Саатна уу.

Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү
"MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?

Хавар ирлээ шүү уурхайчин минь ...


Хавар цаг ирлээ, удахгүй цөн төрөх нь, хөвгүүдтэйгээ хамт гол орж тэр сайхан мөчийг хамтдаа ажиглан хальсанд буулгах юмсан гэх бодол над мэтийн аавуудын толгойд эргэж л байгаа байх. Амлачихвал дараа нь яах бол гэх мэтс эргэлдээд дотроо л эсхүл хөвгүүдээсээ бусдад хуваалцах нь хэн нэгэн хань татсаны шинж байлтаа. Яргуй ч ургах боллоо, ирж яваа цаг юмсан...
Аав бүр л аль сайхныг хүсдэг ч тэр бүр ажил хэрэг болгож чадахгүй байх нь элбэг. Өнөө үед аавуудын үүрэг ажил хийж, хоол ундаа залгуулах төдий болоод л өнгөрөх нь элбэг . Олон сайхан аавууд (удахгүй аав болох залуус ч адил) энэ л шалтгаанаар уурхайд ажиллаж байна. Саяханы сэтгэл түгшээсэн ослууд газар гэсэж буй энэ үед давтагдах вий гэх болгоомжлол, бүрэн гэсхээс нь өмнө амжиж хэд гурван төгрөг олох гэсэн хүсэл хоёр яг ид хаваа булаалдан уралдаж байх шиг санагдах юм. Амжиж жаал зүтгээд арав хэдэн төгрөг олох хэрэгтэй ч амиа алдвал дэлхийг өвлөсөн ч ашиг юу билээ.
Өнөөгийн Налайхын жирийн гэмээр энэхүү амьдралын хэв загварт сүүлийн хэдэн жилд тодорхой өөрчлөлт гарсангүй. Тэр ч бүү хэл ослийн дохио одоо ч сонин санагдахаа байж дээ. Уурхайгаас өөр ажлын байр олдох нь ч ховор бололтой. Олон хавар нэгэндээ, гэхдээ энэ хавар биш байг. Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж аюул ослоос болгоомжлоорой. Ам алдаж түүндээ эс хүрвэл хүү чинь уучилна шүү, харин ам нурж түүнээс эс мултарваас хань тань уучлахгүй шүү.
За залуучууд минь, уурхайчид минь... ирж яваа цагт харьж битгий одоорой. Хайртай бүхэнтэйгээ хамт аз жаргалтай амьдрахыг ерөөе. Та нарын төлөө Бурхан Эзэнд (библийн) залбирнам.

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
"Налайх Өөрчлөлт" ИЧ. Design by Wpthemedesigner. Converted To Blogger Template By Anshul Tested by Blogger Templates.