Энэ сарын (3-р сар) 5-нд хагас сайн таарч Налайхчууд цасны баяраа тэмдэглэж билээ. Хэрэв зөв ойлгосон бол төрийн гэгдэх байгууллагууд энэхүү баярт оролцсон юм шиг санагдсан. Мэдээж миний хувьд би оролцоогүй харин дуусах алдад нь хоёр ч удаа цасанд шигдэн түрүүлж, малтаж байж тэрхүү лакатерын цэргийн ангируу харсан, мянганы гэгдэх замын хойд талын дэнж дээр очсон юм. Учир нь уг өдөр манай цуглааныхан маань бас цасныхаа баярыг хийхээр яг тэр дэнжийг зорисон билээ. Налайх ч дажгүй харагдана лээ (нутгын надад).
Цастай, нартай, салхитай, паянтай бас аппараттай энэ өдөр хэдэн зураг дарах боломж олдсон юм. Тэдгээр зургаасаа хуваалцая. Эдгээр нь тэрхүү дүүргийн цасны баярт оролцсон байгууллагуудын урлан бололтой. Бүгдийг нь харж, хальсанд буулгаж амжсангүй ээ. Цөөн хэдийг нь толилуулая.
Энэ цасан баримал дээр уурхайг тодотгосон байна. Олон хүний их л танил дотно дүрслэл шүү.
Тракторын баримал байна. Тэр цаадах кофш (буруу үсэглэсэн байж мэднэ шүү) дээр нүүрс ачсан байх юм. Зориудаар авч ирсэн бололтой.
Энэ харин жинхэнэ утгаараа цасан баримал болж байх шиг санагдсан. Бидний өдөр тутам дайран өнгөрөх замын уулзварын дэргэдэх энэ багана бараг л дүүргийн маань албан бус лого мэт хүн бүрийн танил эддээ. Цаад цагаан хаалганы жинхэнэ нь хүн очиж дурлаад байхааргүй болсон байна лээ.
Энэ зурган дээрхи жижиг гэр их сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Цасан хавтан дээрхи тэрхүү нар, цэцэгс яахын аргагүй цэцэрлэгийг илэрхийлж чадаж байна шүү.
Их л ерөнхий утгаар бариа юу даа, нарийн утга учиртай бүтээл бололтой. Ордоны урдах хөшөөний бичээс танд тодорхой харагдаж байгаа байх. Тэр туулай байгаагүй байсан бол дээр юм шиг.
Хархад амархан баричих ч юм шиг санагдаж болох юм. Гэхдээ л бидний олон нь тэр хүйтэн салхинд энэ мэтийг урлаж чадахгүй байх.
Эцэст нь хэлэхэд манай хэд ч бас дажгүй гулгаад амжсан.
Ер нь Налайх гэхээр л уурхай бодогддог байх л даа. Харин өнөөдөр Налайхыг уурхай биш арай өөр зүйлээр тодотгож, дүрслэх цаг нь болсон юм шиг санагдах юм. Түүнээс гадна олон оронд өвөлтэй уралдаж сайхан сайхан мөсөн урлан, хотхон тэр байтугай зочид буудлууд бариад дотор нь үйлчилгээ явуулах явдал элбэг. Хэдхэн цагийн дотор эдгээрийг урлачихаж байгаа юм чинь хэдэн өдрөөр ноцолдоод хотхон байгуулчихаж чадаж л таараа. Яах вэ дээ уурхайгаас арай өөр биднийг, дүүргийг маань тодотгох зүйлс хэрэгтэй юм шиг санагдаад л тэр.
Бурхан Налайхыг ивээх болтугай.
1 сэтгэгдэл:
Ямар үндсэрхэг нийтлэл вэ? тэр сүүлийн ивээх тухай ерөөл. Хэхэ. Налайх маань ч сайхан шүү. гэхдээ гадны хүн ирэхэд үзүүлчих юм тэр болгон байдаггүй юм шиг санагдаад байдаг шүү. удахгүй сайхан хөгжих байхдаа. Зөвхөн барилгаараа биш иргэдийнх нь хөгжил....
Post a Comment