Андууддаа баярлалаа. Хэдийгээр хэсэг алга болсон ч гэлээ зочилж, хүлээж бас урамшуулсан хүн бүрт баярлалаа. Энэхүү блог угтаа чуулгандаа зориулж нээгдсэн боловч бараг ганцаараа бичээд байхаар хувийн блог шиг болчих гээд нэг жаахан хойш суусан нь энэ л дээ. Олон зүйлийн санаа оноо, хуваалцах зүйлс гарч ирэх авч голдуу хувийн блог мэт сэтгэгдэл төрүүлэх гээд болдоггүй ээ. Тэгэхээр Баяраа би өөртөө нэг блог нээгээд түүнийгээ давхар хөтлөж байя гэж шийдлээ. Мэдээж энэ Чуулганы блог үргэлжлэнэ бас зарим нэг бичлэг давхацаж магадгүй л юм. Гэхдээ хамт байж дэмжиж, санал бодлоо илэрхийлж байна гэдэгт итгэж байна.
Тухлан Саатна уу.
Та бүхэн тарган тавтай хаваржиж байна уу?
Энэхүү "MongolianChurch" блогоор айлчилсанд баярлалаа. Мэдээж дан бидний "Налайх Өөрчлөлт Илгээлтийн Чуулган" Монгол Чуулганыг бүхлээр нь төлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Чуулган, тэр тусмаа Налайхаа Чуулгантай нь танилцуулах хийгээд өөр хоорондоо харилцан холбогдож байхаар энэхүү блог хуудас нээгдэж байна. Томоо нэрэн доор өчүүхэн хэсгийг нь төлөөлж буйг маань хэлтрүүлэн буй за.
Та Тухлан Саатна уу?
0 сэтгэгдэл:
Post a Comment